• Эхлэл
  • Малын тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулжээ

Малын тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулжээ

2016/03/15

Цаг агаарын байдал ирэх өдрүүдэд таатай байх бололтой. Энэ долоо хоногт л гэхэд нэмэх градус руу шилжиж байна.

Нийслэлийн хувьд ийн цаг агаарын байдал таатай байх авч хөдөө орон нутгийн иргэдийн хувьд тийм ч таатай биш байгаа. Учир нь хавар болж мал төлөлж ихээхэн ажил эхэлж байгаа юм.

Мөн манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон бөгөөд 18 аймгийн 98 сум “Цагаан зуд”-тай, 20 аймгийн 113 сум “Цагаанаар зудархуу” өвөлжсөн байна.

Энэ сарын 14-ны байдлаар 17 аймгийн 62 сум “Цагаан зуд”-тай, 15 аймгийн 51 сум “Цагаанаар зудархуу” нөхцөл байдалтай байна.

Өвөлжилт, хаваржилт  хүндэрсэнтэй холбогдуулан малчид, иргэдэд төрийн болон нийгмийн халамж, эмнэлгийн үйлчилгээ, өвс тэжээлийн тусламж үзүүлэх, малын вакцин үйлдвэрлэх, шуурхай алба (хүн эмнэлэг, цагдаа, онцгой байдал)-ны үйлчилгээг хугацаа алдахгүй хүргэхэд шаардлагатай автомашиныг олгоод байгаа аж.

Засгийн газрын шийдвэрээр нийт 7.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 18 аймгийн 33 суманд автомашин, 20 аймагт 10.998.1 тн өвсийг буцалтгүй тусламжаар үнэгүй олгосны сацуу 7367.3 тн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулсан байна.

Мөн Монголын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн холбооноос найман  аймгийн 96 сумын 1800 малчин өрхөд нийт 134 сая төгрөгийг бэлнээр тарааж, зургаан  нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн олгож нийт 2.7 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн байна.

Үүнээс гадна дэлхийн мал, амьтныг хамгаалах нийгэмлэгээс дээрх найман  аймагт 1850, Дундговь аймагт 250 (нийт 2100 ширхэг), нийт 54 сая төгрөгийн үнэ бүхий малын хашааны дулаалгын хаалт хүргүүлжээ. Зудтай болон зудархуу амйаг, сумын тоо цөөнгүй хэдий ч цаашид Засгийн газрын нөөц болон Улсын нөөцөөс хөрөнгө, бараа материал гаргах шаардлагагүй гэж үзсэн байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна