• Эхлэл
  • Анкарагийн дэлбэрэлтэд монгол хүн өртөөгүй гэв

Анкарагийн дэлбэрэлтэд монгол хүн өртөөгүй гэв

2016/03/14

Туркийн нийслэл Анкара хотноо ням гаригийн орой автомашинд тэсрэх бөмбөг дэлбэрсэн халдлага гарч, 37 хүн амь үрэгдэж, 120 гаруй хүн гэмтэж бэртээд байна.

Үүнд Анкара хотын Кизилая дүүргийн Гувен паркт орон нутгийн цагаар 18.40 цагт автомашинд тэсрэх бөмбөг дэлбэрчээ. Хүчтэй дэлбэрэлтийн улмаас ойролцоо байсан автомашинууд болон нэг автобус шатсан байна.

Халдлагад сэжиглэгдсэн хоёр хүний  нэг нь эмэгтэй болохыг Туркийн аюулгүй байдлын албаныхан мэдээлжээ.

Аюулгүй албаныхны мэдээллээр Туркийн зүүн хэсгийн Карс хотод оршин суух хаягтай 24 настай эмэгтэйг уг хэрэгт сэжиглэж байгаа бөгөөд 2013 онд Курдын зэвсэгт бүлэглэлд нэгдсэн гэжээ.

Тус улсад Монгол Улсын иргэд олноор зорчдог, мөн ажиллаж, амьдардаг монгол иргэд ч цөөнгүй. Тэгвэл Анкара хотын Кизилая талбайд болсон дэлбэрэлтэд Монгол иргэн өртөөгүй болохыг Анкара дахь Монголын Элчин сайдын яамнаас Гадаад хэргийн яаманд албан ёсоор мэдээлсэн байна.

Гадаад хэргийн яамнаас өгч буй мэдээллээр Турк улсад нийт 3555 монгол иргэн  амьдарч байгаагаас 232 нь Анкара хотод ажиллаж, суралцдаг аж.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна