Гэмт хэргийн гаралт өссөөр байна. Хулгай дээрмийн хэрэг ар араасаа гарсаар байна. Тэгвэл 2016 оны гуравдугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт Приус-20 маркийн автомашины толь хулгайлж байсан Н-ыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Уг этгээд нь Баянзүрх дүүргийн 8, 16, 17, 19, 24 дүгээр хороодын нутаг дэвсгэрт Приус 10, 11, 20 маркийн автомашины толь хугалж хулгайлсан 123 удаагийн гэмт үйлдлээ хүлээгээд байна. Иймд дээрх хороодын нутаг дэвсгэрээс Приус 10, 11, 20 маркийн автомашины толь алдсан иргэд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасаг дээр ирж уулзана уу? хэмээж байна.
Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэр, “Одонтын ... тоотын гаражид автомашин дотор хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл энэ сарын 11-нд цагдаагийн байгуулагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад тус тоотод суух 67 настай эрэгтэй Ж гараж дотроо “Hyundai аccent” автомашин дотор угаартсан байдалтай ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Мөн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, “Вива сити” хорооллын хойд байрны гадна хучлагатай автомашин дотор хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг шалгахад тус хороонд оршин суух 35 настай эрэгтэй Б нь “Toyota raum” хучлагатай автомашины жолооны ард ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна