БСШУЯ, ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд "Өсвөр үеийн эрүүл мэндийг хамгаалах үндэсний тогтолцоо бүрдүүлэх нь" сургалт өнөөдөр болж байна.
Энэ нь Жайка болон Японы ангаах ухааны их сургууль, Монгол Улсын БСШУЯ, Ангаах ухааны сургууль, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн боловсролын газар, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хамтарсан “Өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих тогтвортой систем байгуулах төсөл”-ийн хүрээнд хийгдэж байгаа сургалт юм.
Ингээд дээрх төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг хүргэхээр төслийн менежер ХИСАКО ГАКАМҮРА-тай ярилцлаа.
- Энэхүү төслийн гол зорилго нь юу вэ?
-Манай төсөл өнгөрсөн 2015 оны хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Төслийн хүрээнд хийгдэж буй анхны сургалт өнөөдөр болж байна. Төсөл нь Монгол Улсад дөрвөн жилийн хугацаатай хэрэгжинэ. Төслийн гол зорилго нь Монгол Улсын өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой төсөл юм. Хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд эхлээд тэдний амьралын зорилгыг тодорхой болгож өгөх, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй болгож байж түүн дээр үндэслэн нөхөн үржихүйн асуудалд анхаарал хандуулж ажиллана.
- Өнөөдрийн сургалтад ямар хүмүүс хамрагдаж байгаа вэ? Цаашид ямар ажил хийх вэ?
-Төслийнхөө хүрээнд Монгол Улсад үе тэнгийн зөвлөхийн аргачлалыг нэвтрүүлэхийг зорьж байгаа. Энэ чиглэлээр сонирходог, хүүхдийн эрүүл мэнд болон боловсролын чиглэлээр ажилладаг хүмүүсийг өнөөдрийн сургалтад хамруулж байна. Нэг баг болж ажиллах хүмүүсийн зорилгыг тодорхой болгох төслийн хүрээнд цаашид юу хийх хэрэгтэй талаар анхдагч ойлголтыг өгөх нь энэ сургалтын зорилго юм.
Түүнчлэн төсөл хэрэгжиж эхлээд удаагүй учир хийх ажил маш их байгаа. Гол хийгдэх ажлууд гэвэл төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулна. Төслийн хугацаанд өнөөдрийн энэ сургалт дахин зохион байгуулагдана. Бидний хамгийн гол бэлтгэх ёстой хүмүүс бол өсвөр үеийнхний үе тэнгийн зөвлөх юм. Тэднийг өсвөр насны хүүхдүүд дундаас бэлтгэн боловсруулж, зохион байгуулах үйл ажиллагааг удирдах зохион байгуулагчдыг бэлтгэх ажил байгаа. Мөн сургагч багш нарыг бэлтгэнэ.
- Дараагийн сургалт хэзээ болох вэ?
- Сэтгэл зүйн чиглэлийн ОУ-ын аргачлалыг сургалтандаа хэрэглэдэг. Сэтгэл зүйн чиглэлийн аргачилал Монгол хүмүүс хүлээж авах болов уу? Монголын хөрсөнд бууж өгөх болов уу? гэдэгт санаа зовж байсан. Сургалт хийгээд үзэхэд Монгол хүмүүс хүлээж авах юм байна. Энэ ажлаа Монгол Улсад өргөжүүлэх боломжтой юм байна гэсэн итгэл төрж байна. Дараагийн сургалт зургаадугаар сард болно.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна