• Эхлэл
  • Ц.Цэрэн шаардлага тавьж, Б.Насанбаяр ажлаа өгөхөөр боллоо

Ц.Цэрэн шаардлага тавьж, Б.Насанбаяр ажлаа өгөхөөр боллоо

2016/03/14

Цэнхэр үст Цэрэн буюу С.Цэрэндолгор хэмээх бүсгүй Мүүн хэмээх гаж урсгалын талаар дэлгэж тавьснаар сошиал ертөнц төдийгүй нэлээд олон нийтийг хамарсан шуугиан дэгдсэн.

Энэ мөрөөр сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээрээ “Монгол дахь Мүүн ажиллагаа” хоёр цувралыг хийсэн боловч өмнө гэрээтэй байсан C-1 телевиз нэвтрүүлэхээс татгалзсанаар “дажин” улам хурцатсан. Олон нийт C-1 телевизийг УИХ-ын гишүүн Х.Баттулгын эзэмшлийнх гэсэн ойлголттой байдаг болохоор асуудал улам бүр хурцтаж байна.

Нөгөөтэйгүүр Мүүн хэмээх урсгалын маргааны гол бай болсон БСШУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярын талаарх мэдээллүүд ч олон нийтийн талцуулсан маргаан дэгдээж, алсуураа БСШУ-ын сайд Л.Гантөмөр, Ерөнхийлөгч Ц.Гантөмөр нарыг  чиглэсэн сонгуулийн аян ч гэсэн хардлага дэгдээд байгаа юм.

Амралтын өдрүүдэд өрнөсөн маргаан, хэлэлцүүлгийн эцэст сэтгүүлч Л.Мөнхбаясгалан тэнцвэртэй мэдээллийг хангах үүднээс иргэн Цэрэн болон мүүнчин гэгдэж буй Б.Насанбаярыг халз ярилцлаганд урьсан. Мэдээж үүний араас халз ярилцлагыг нэвтрүүлэх телевиз олдох эсэх, Б.Насанбаяр нэвтрүүлэгт оролцох эсэх маргаан дэгдсээр байгаа.

Тэгвэл өнөөдөр иргэн Б.Цэрэндолгор “Цензүргүй сурвалжлага – Монгол дахь Мүүн ажиллагаа” нэвтрүүлгийг ямар шалтгаанаар гэнэт хаах болсон, C1 телевиз Мүүнээс санхүүждэг үү, өнөөдөр орой товлосон “Цензүргүй яриа” шууд нэвтрүүлэг гарах уу, тус телевизийн хөрөнгө оруулалтыг хэн ямар хувиар эзэмшдэг зэргийг асуухаар С1 телевизэд очсон боловч түүнийг дотогш нэвтрүүлээгүй байна. Энэ талаар иргэн С.Цэрэндолгор

-C1 телевизийн удирдлагууд, Бен Моел нэвтрүүлгийг хаасан. Өнөөдөр Мүүнийхний хийж байгаа ажиллагаа энэ. Хоёр Монгол нь хоорондоо алалцаад цаанаас нь мөнгийг нь өгөөд сууж байдаг. Сэтгүүлчдийн амыг хааж хаячихаад цаана нь нэг англи хүн сууж байдаг. Ийм байж болохгүй.

Долоо хоногийн турш гарна гэсэн зараа явуулчихаад нэвтрүүлэг гарахаас гурван цагийн өмнө тушаал гаргаад хаачихаж байгаа юм. Бид гаргачих болов уу гэж сүүлийн  30 минут хүртэл хүлээсэн. Олон түмний танин мэдэх эрхийг боогдуулж, ард түмнийг талцуулж байгаа буруутан нь C1 телевиз гэж үзэж байна. Цагийн дотор шийдвэр гаргадаг улсууд миний асуултын хариултыг өнөөдөр өгөх ёстой.

Монгол Улсад мэдээлэл түгээх дархан эрхтэй байгууллагыг хэн хаах ёстой юм .Ц.Элбэгдорж нь юм уу, Ч.Сайханбилэг юмуу надад хариугаа өг. Хэдийгээр би Б.Насанбаяр гэж хүнийг энэ хэрэгт холбоотой гэж үзэж байгаа ч энэ дайны эрх мэдэлтэй гэж бодохгүй байна. Тиймээс би үнэнийг мэдмээр байна. Энэ телевизийг хэн гэж хүн эзэмшдэг юм. Хэн гэж хүн хаах даалгавар өгсөн юм. Надад хариулт хэрэгтэй байна гэж хэлэв.

Харин үүний араас буюу 11.30 цагт мүүнчин гэгдсэн Б.Насанбаяр хэвлэлийн бага хурал зарлан тайлбар өглөө. Тэрээр

-Намайг заавал Мүүний шашинт байх ёстой гэсэн тулган шаардалт хийж байна.Төрийн бус байгууллагад бол байсан .Үзэл бодолтой сургааль номлолыг бол судалж байсан. ТББ-ын үйл ажиллагааг удирдаж байсан гэдгээ хэлж байсан.

Монгол Улсын боловсролын систем өөрөө нэг хүн, газрын дарга, шашны нөлөөгөөр өөрчлөгдөхгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Гэсэн атлаа зохион байгуулалттай удаа дараа гүтгэн доромжилж байгаа учир албан ёсоор хууль хяналтын байгууллагад хандаж байгаа. Энэ бол боловсролын салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа багш нарын зүтгэл, монгол хүүхэд бүрийн хөгжлийн төлөө хийж байгаа боловсролын чанарын шинэчлэлийг харлуулах гэсэн хүмүүсийн үйлдэл.

Энэ үйлдлээ өнөөдрөөс эхлээд зогсоогооч гэж хүсч байна. Яагаад гэхээр энэ харлуулах үйлдлээрээ ирээдүйнхээ төлөө аюултай зүйл хийж байна гээд хууль хяналтын байгууллагад асуудлыг шалгуулахаар хандаж байгаа бөгөөд албан тушаалаасаа татгалзана гэдгээ зарлалаа.

Мөн Би гурван хүүхэдтэй эх хүн. Эх хүний хувьд энэ хэлмэгдүүлэлтээ зогсоогооч гэж хүсч байна. Миний амьд явах эрх, хүүхдүүдийг минь тайван амьдрах эрхийг өгөөчээ” гэлээ.

Нэмэлт мэдээлэл:C1 телевизийн зүгээс сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хүсэлтийн дагуу өнөөдөр буюу гуравдугаар сарын 14-ний 21.00 цагаас "Цензургүй яриа" нэвтрүүлгийг дамжуулна гэдгээ мэдэгдсэн байна. Энэхүү нэвтрүүлэгт Цэрэн болон Насанбаяр нарыг халз ярилцлагад оролцуулна гэдгээ өмнө мэдэгдээд байсан юм. 

Холбоотой мэдээллийг энд дарж уншина уу.

Б.Насанбаяр юу хэлэв?​


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    estoi meg show hiij uguh yumaa tsenher ust guai ta odoo sanaagaa shuud ilerhiilchihlee shd hamgiin etssiin tseg ni an-iin lideruudiig doosh hj naad jenko battulgaa yal shiitgelgui bolohiig hussen bna uuchlaarai ugui shuu huuli es yamar zangaragtai bdgaa uzuulj buruu zuil hiisen huniig shorond hj ulsiig hohirolgui bolgoh heregtei
    2016 оны 03 сарын 14