
Үүнд:
- Бүгд Найрамдах Украин Улсaд 20 иргэнийг бакалаврын сургалтад уул уурхайн инженер, нисэхийн инженер, авто замын инженер, хөдөө аж ахуйн инженер, төмөр замын инженер, авто тээвэр зохион байгуулалт, барилгын инженерзэрэг мэргэжлийн чиглэлээр, 5 иргэнийг докторын сургалтад байгалийн ухааны чиглэлээр суралцуулна.
- Бүгд Найрамдах Болгар Улсад 1 иргэнийг бакалаврын сургалтад, 1 иргэнийг докторын сургалтад эрүүл мэнд, анагаах ухаан, соёлоос бусад мэргэжлийн чиглэлээр, 8 иргэнийг (3 бакалавр, 4 магистр, 1 доктор) хөдөө аж ахуйн чиглэлээр тус тус суралцуулна.
- Бүгд Найрамдах Казакстан Улсад 8 иргэнийг бакалавр, магистр болон докторын сургалтад мэргэжлийн чиглэл харгалзахгүй суралцуулна.
- Бүгд Найрамдах Беларусь Улсад 3 иргэнийг бакалавр, магистрын сургалтад хөдөө аж ахуйн чиглэлээр суралцуулна.
Тавигдах шаардлага
Бакалаврт:
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.
Магистр, докторт:
Магистр, докторт суралцахыг хүсэгчид нь бакалавр, магистрын зэрэгтэй, 3,0-аас доошгүй голч дүнтэй, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай 40 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.
Бүрдүүлэх баримт бичиг-www.meds.gov.mn
Сэтгэгдэл байхгүй байна