Махны дундаж үнэ: Гуравдугаар сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг кг мах дунджаар 6065 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 7055 төгрөгийн үнэтэй байгаа ба Үхрийн ястай махны үнэ 25 төгрөгөөр, цул мах 10 төгрөрөөр өссөн байна.
Энэ долоо хоногийн байдлаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6900 төгрөг, харин Номин, Бөмбөгөр, Меркури, Таван-Эрдэнэ хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна.
Харин хонины ястай мах 480 төгрөгөөр, цул мах 355 төгрөгөөр тус тус өсчээ.
Гурилын үнэ: Гуравдугаар сарын 2-р долоо хоногт Нийслэлийн хүнсний томооно зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна.
Харин худалдан авагчид олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хар хорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна.
Мөн “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгийн үнэтэй байх ба “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Оргил”, “Хар хорин”, хүнсний захуудад “Атар” талх хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, “Сансар худалдааны төв”-д хамгийн үнэтэй буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногооны үнэ: Гуравдугаар сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад Монгол төмс 4.3 хувиар буюу 45 төгрөгөөр, мажин 2.0 хувиар буюу 35 төгрөгөөр өссөн байна.
Сэтгэгдэл байхгүй байна