• Эхлэл
  • Л.Гансүхийн шүүх хурал хойшлогдов

Л.Гансүхийн шүүх хурал хойшлогдов

2016/03/11

Сайд асан Л.Гансүх нарын хэргийг өчигдөр буюу 3-р сарын 10-ны өдөр шүүхээр шийдвэрлэх байсан ч хугацаа хойшилсон байна. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний захирамжаар Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хугацааг 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаагаар сунгажээ.

Уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч нь Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ажлын хэсэгт ажиллаж байгаа аж. Мөн хэргийн ээдрээ түвэгтэй байдлыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэх хугацааг ийнхүү сунгасан байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна