• Эхлэл
  • Ажлын байраар хангахад 15.3 тэрбум америк долларыг зарцуулна

Ажлын байраар хангахад 15.3 тэрбум америк долларыг зарцуулна

2016/03/09

Хятадын зах зээлд зарим бүтээгдэхүүний илүүдэл үүсчээ.

Тиймээс тус улсын Засгийн газар эдгээр салбарт үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрийн тоог цөөрүүлэх бодлого баримталж байгаа бахаалгаа барьсан үйлдвэрийн ажилчдыг өөр салбарт шинэ ажлын байраар хангахад туслалцаа үзүүлэхээр 100 тэрбум юань буюу 15.3 тэрбум америк долларыг зарцуулахаар болсон байна.

Энэхүү 15.3 тэрбум долларын хөрөнгийг үйлдвэрийн ажилчдыг мэргэжлийн сургалтад хамруулах, шинэ ажил эрж хайхад нь туслахад зарцуулах аж.

Ган, нүүрс болон бусад бүтээгдэхүүний хэт их нийлүүлэлт зах зээл дээр үүсч байгаа нь эдгээр бүтээгдэхүүний үнийг унагаж, Хятадын эдийн засгийн өсөлтийг сааруулах нэг том хүчин зүйл болж байна гэж тус улсын Засгийн газар үзжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна