Бээжин хотын захиргаа зорчигчид идэж ууж, тамхи татвал торгууль ногдуулах шийдвэр гаргасан тухай South China Morning Post-д бичжээ. Журмыг зөрчсөн зорчигчдод эхний удаа аман сануулга өгөх ба хоёр дахь удаад 50-500 юаниар торгууль ногдуулах ажээ.
Шинэ журам 3-р сарын 10-ны өдрөөс мөрдөгдөж эхлэх ба зөвхөн галт тэргэнд бус мөн метроны буудлуудад хүчин төгөлдөр үйлчлэх юм. Бээжингийн метронд энэ журам өмнө нь хэрэгжиж байсан хэдий ч зорчигчдод зөвхөн аман сануулга өгдөг байжээ.
Мөн гуйлга гуйх, наймаа хийх, зарлал наахыг хориглодог байна.
Бээжингийн метро нь дэлхийн хэмжээнд хамгийн их ачаалалтайд тооцогддог бөгөөд хотын иргэд өглөө, орой хооллож амждаггүй учир галт тэргэнд хооллох нь элбэг байдаг байна. Шинэ журмыг сошиал хэрэгслүүдээр идэвхтэй хэлэлцэж байгаа бөгөөд хотын засаг захиргаа журмыг хэрэгжүүлэх эсэхэд эргэлзэж байгаа гэдгээ илэрхийлж байгаа ажээ.
Ийм журам зөвхөн Бээжинд биш мөн Шанхай, Гуанжоу, Шиян, Шеньчженд мөрдөгддөг байна.
Сэтгэгдэл байхгүй байна