• Эхлэл
  • Гудамжны байлдаанд зориулсан танкийг туршиж байна

Гудамжны байлдаанд зориулсан танкийг туршиж байна

2016/03/07

Украины “дэвшилтэт танк” болох “Азовец” танкийг бүтээгчид туршилтаа эхлүүлснийг Украины Үндэсний “Азов” гвардийн цахим хуудсанд мэдээлжээ.

"Азовын танкчид “Азовец” танкийг туршихад бэлэн боллоо. Хуягласан танк нь маш онцгой бөгөөд хотын нөхцөлд байлдаан хийхэд зориулагдсан. Бид Умард нутгаа эргүүлэн авахад маш хэрэгтэй” гэж бичсэн байна.

Танкийг бүтээгчид хотын тулаанд зориулсан машины концепцийг анх Дэлхийн II дайны үед германчууд боловсруулсан гэжээ. “Байшингийн дээд давхруудад цохилт өгөх боломжтой учир энэ танк байлдаан тулаанд амжилттай оролцоно. Манай танкнуудад дэмжлэг үзүүлэх болно. Бид байг устгах хооронд “Азовец” биднийг хамгаална” гэж тайлбарлажээ.

“Азовец” танкийг 2015 оны 11-р сард Украины Дотоод хэргийн сайд Арсен Аваковт танилцуулсан юм. Танк нь агаарын холбоо их буутай, удирдлагатай танк эсэргүүцэгч пуужингаар зэвсэглэгдсэнээс гадна “хуягт техникийг цохих бүх төрлийн зэвсгээс хамгаалах онцгой хамгаалалт”-тай ажээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • зочин
    ”..танк нь агаарын холбоо их буутай, удирдлагатай танк эсэргүүцэгч пуужингаар..”
    2016 оны 03 сарын 14