• Эхлэл
  • Хятад улс “дундаж амьжиргаатай нийгэм” байгуулах бодлогоо зарлана

Хятад улс “дундаж амьжиргаатай нийгэм” байгуулах бодлогоо зарлана

2016/03/07

Бээжин хотод өчигдөр Бүх Хятадын 4-р Их хурал эхлэв. Их Хурал нь Хятадын төрийн дээд байгууллага бөгөөд Их Хурлын үеэр 2016-2020 онд хэрэгжүүлэх 13-р Таван жилийн төлөвлөгөөг авч хэлэлцэнэ. Хятад улс 2020 он гэхэд “дундаж амьжиргаатай нийгэм” байгуулах бодлогыг хэрэгжүүлж дуусах учир энэхүү асуудал нь нилээд ач холбогдолтой юм.

Хятадын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзаж үзвэл тус улсын хөгжлийг тоогоор тодорхойлоход хүндрэлтэй байгаа хэдий ч Хятадын албан ёсны төлөөлөгчид эдийн засаг тогтвортой хөгжинө гэж мэдэгдсэн байна.

Засгийн газрын үйл ажиллагааны талаарх илтгэлд эдийн засгийн бүтцийн шинэчлэлийн чиглэлүүдийг тодорхойлох бөгөөд шинэчлэлийн гол зорилго нь байгууллагуудыг төрийн байгууллагуудын хэт удирдлага, оролцооноос салгахад оршиж байгаа ажээ. БНХАУ-ийн Төрийн зөвлөлийн Төрчийн өмчийн хяналт, удирдлагын хорооноос өмнө нь мэдээлж байсны дагуу 2020 онд гэхэд Хятадын төрийн үйлдвэрүүд “зах зээлийн эдийн засгийн бүрэн этгээд” болж өөрчлөгдөх юм. Үүнд мөн төрийн үйлдвэр, байгууллагуудад хувийн хувь эзэмшлийг нэмэгдүүлэх бодлого багтсан байна.

Их Хурлаар Хятадын Коммунист Намын их хурал дээр өнгөрсөн жил гаргасан шийдвэрийн дагуу гэр бүлүүдэд нэг биш хоёр хүүхэдтэй байж болох бодлогыг хуульчлах юм.

Мөн Их Хурлын төлөөлөгчид өнгөрсөн оны тайланг хэлэлцэж, энэ оны болон ирэх таван жилийн нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө, төсвийг батлахаас гадна Ардын Дээд Прокурорын газар болон Ардын Дээд Шүүхийн үйл ажиллагаанд үнэлгээ өгнө.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна