• Эхлэл
  • “Монгол тэмээ 999” уралдааныг хойшлуулах уу?

“Монгол тэмээ 999” уралдааныг хойшлуулах уу?

2016/03/04

Баруун Сибирээс манай нутаг руу шилжин ирж буй бага даралтын салхины нөлөөгөөр цаг агаар эрс муудах талаар өмнө нь мэдээлсэн. Тиймээс Зам тээврийн сайдын тушаалаарөчигдөр оройн 21.00 цаг бүх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг зогсоогоод байна.

Энэ хязгаарлалт хэдий хүртэл үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна. Өнөөдөр Улаанбаатарт цас орж, бага зэргийн салхитай байна. Харин орон нутагт цаг агаар хүндэрч байгаа талаар мэдээлэл ирсээр байна.

Орон нутаг руу чиглэх замыг хязгаарласнаар хүмүүс хөдөө орон нутаг руу чиглэх хөдөлгөөн зогсоод байгаа. Одоогийн байдлаар цасан болон шороон шуурга шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл хот, хөдөөгүй нүүрлэж, ойрын хоёр өдөртөө байдал хүндрэх төлөвтэй байна.  

Тэгвэл гуравдугаар сарын 6,7-нд Өмнөговь аймагт “Монгол тэмээ 999” арга хэмжээ болохоор товлосон байсан.

Ийн цаг агаар хүндэрч, зам хаагдсанаар арга хэмжээ хойшлогдож магадгүй гэсэн яриа гараад байгаа. Урьдчилсан байдлаар уг арга хэмжээнд 20 орчим мянган гадаад, дотоодын зочид, жуулчид оролцоно гэжбайрлах буудал сонгон захиалгаа өгсөн байгаа аж. Тиймээс хэрвээ арга хэмжээг хойшлуулбал гадаад зочид буудал болон бусад үйлчилгээний захиалга цуцлагдаж магадгүй байгаа юм. Тэмээний баярыг хойшлуулах эсэхийг холбогдох албаныхан хуралдаж шийдэх аж.

Бид энэ талаар Өмнөговь аймгийн ЗДТГ-ийн хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад:

-Одоогийн байдлаар хойшлогдоно гэсэн асуудал яригдаагүй байгаа. Энэ асуудлыг өнөөдөр шийднэ.Өмнөговь аймагт ч мөн цаг агаарын байдал сайнгүй байгаа хэмээлээ.

Ямартаа ч цаг агаарын нөхцөл байдлаас болж ийн үүсээд байгаа хүндрэлийг албаныхан ярилцан шийдвэрлэх аж.

Ч.Гэрэл


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна