Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/154 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийслэлийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах, Азийн хөгжлийн банкны төслийн баг, судалгааны багуудын ажлыг дэмжих, шуурхай зохицуулалтаар хангах, хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад холбогдох техникийн шийдлийг гаргаж хамтран ажиллах үүрэг бүхий техникийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат ажиллана.
Ажлын хэсгийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэн, шуурхай зохион байгуулах, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангаж ажиллахыг ажлын хэсэгт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
- Эхлэл
- Нийслэлийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө
Нийслэлийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө
2016/03/02
ИХ УНШСАН

Сенсаци
Д.Амарбаясгалан: Бизнес цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийг шуурхайлах хэрэгтэйХот суурин газрын төлөвлөлтийг тэнцвэртэй, төвлөрлийг сааруулах, иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулж, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэхдээ барилгын стандарт, хяналтыг олон улсын жишигт нийцүүлж, дэд бүтцийг оновчтой, хүртээмжтэй төлөвлөж, хэрэгжүүлж ажиллах нэн шаардлагатай.
Сэтгэгдэл байхгүй байна