• Эхлэл
  • АНУ Оросын пуужингийн хөдөлгүүрийн аналогийг бүтээнэ

АНУ Оросын пуужингийн хөдөлгүүрийн аналогийг бүтээнэ

2016/03/01

АНУ Оросын пуужингийн РД-180 хөдөлгүүрийн аналогийг бүтээх шийдвэр гаргасан бөгөөд тус улсын Батлан хамгаалахын яам Аэрофет Рокетдайн болон Юнайтед Лонч Сервисес компаниудтай гэрээ хийсэн байна.

2019 оны 12-р сарын 31-нээс өмнө Аэробет Рокетдайн компани АР-1 гэсэн хүчний төхөөрөмжийг, харин Юнайтед Лонч Сервисес Вулкан пуужинг бүтээнэ гэж үзэж байгаа ажээ. Эдгээр төслүүдэд нилээдгүй их хөрөнгө төсөвлөөд байгаагийн дотор Аэрожет Рокетдайн 115,3 сая долларын Юнайтед Лонч Сервистэй 46,6 сая долларын гэрээ тус тус байгуулжээ. Шаардлагатай гэвэл гэрээний дүнг 536 сая болон 134,2 сая доллар болгож болно гэжээ.

РД-180 — гэдэг нь шаталтын хоёр камер, хоёр ялгаруулах хоолой бүхий пуужингийн шингэн хөдөлгүүр юм. Анх 1990-ээд оны дундуур В.П.Глушкогийн нэрэмжит үйлдвэр боловсруулж үйлдвэрлэсэн. Керосин түлшээр ажилладаг. 2010 оны байдлаар нэг хөдөлгүүрийн үнэ 9 сая ам.доллар байжээ. 2000 оны 5-р сарын 24-нд Атлс IIA-R пуужин тээвэрлэгчийн эхний хэсэг болгон ашигласан бөгөөд анхны хөөргөлтийн дараа загварыг сайжруулсан.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    Oros, ANU 2 delhiin 2-r dainii daraa Germanias ene erdemtei tolgoinuudiig salgaj huvaaj avsan yum. Yer ni ene puujiingiin technology Natsist Germanii gaihamshig gehed helsdehgui l bolov uu.
    2016 оны 03 сарын 03
  • Балбар
    Орос агуу байгаа биз. 1990-д оны дундуур Оросын хийсэн пуужингийн РД-180 хөдөлгүүрийг 2019 он гэхэд АНУ хуулбарлаж хийнэ гэнээ.
    2016 оны 03 сарын 03