Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр ОХУ-ын Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзан ОХУ-д төлөх их өрийн үлдэгдлийг барагдуулсан тухай баримтыг гардууллаа.
Ерөнхий сайд “Их өрийн үлдэгдлийг хоёрдугаар сард багтааж төлнө гэсний дагуу Монгол банкны өнөөдрийн ханшаар 3 сая 832 мянга 515 долларыг Сангийн яам, Монгол банкнаас ОХУ-д шилжүүлсэн баримтыг гардуулж байна. Энэ нь хоёр улсын харилцаанд тэмдэглэгдэн үлдэх түүхэн өдөр юм. Энэ өрийг барагдуулснаар хоёр улсын хувьд цаашдаа эдийн засгийн олон боломж нээгдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Өрийн асуудлыг дуусгахад олон хүмүүс ажилласан. Тэдэнд Монгол Улсын Засгийн газрын тэргүүний өмнөөс талархал илэрхийлж байгааг дамжуулж өгнө үү” хэмээлээ.
Энэ үеэр ОХУ-ын Элчин сайд Искандер Кубарович Азизов “Хуучин ЗХУ, одоогийн ОХУ-ын өмнө Монгол Улсаас урьд нь хүлээсэн бүх санхүүгийн үүрэг эцэслэгдэж байна. Ингэснээр хоёр талд зээл санхүүгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломж үүсч байна. Түүнчлэн Монгол Улс олон улсын зээл санхүүгийн зах зээлд гарах шинэ боломж нээгдэж байна гэж үзэж байна” гэдгийг онцоллоо.
Уулзалтад Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа, ОХУ-ын талаас ЭСЯ-ны Эдийн засгийн зөвлөх Балта Балданович Дагбайн нар байлцав.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна