Сүүлийн саруудад гэмт хэргийн гаралтын тоо ихэссээр байна. Саяхан 1979-1994 оны залуусыг хар тамхи хадгалж, хэрэглэж байсаныг илрүүлж, цагдаагийн газраас хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 22-ний өдрийн 05:00 цагаас хоёрдугаар сарын 23-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 3824 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 149, зөрчлийн 986, согтуугийн 386, зам тээврийн ослын 294, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 57 үйлдэл бүртгэгдсэнийг шалгаж байгаа аж.
Мөн хөдөө орон нутаг гэмт хэрэг ар араасаа гарч байна. Үүнийг нэг нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх баян Өлзийт овоо гэдэг газар оршин суух 46 настай эрэгтэй Б гэгч нь дөрвөн хүнийг гэмтээсэн ноцтой хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан байна.
Гэмт этгээд Б гэгч нь Хархорин сумын харьяат 34 настай А гэх эмэгтэйг хүчиндэхийг завдаж, цээжид нь нэг удаа, 45 настай эмэгтэй С-ийн гар болон гуянд нэг удаа, 57 настай эмэгтэй Ц-ын хэвлийд нэг удаа, 32 настай эрэгтэй Э-ийн толгойд зургаа, цээжинд нь дөрвөн удаа мэсний зүйлээр хүнд гэмтэл учруулсан байна. Ийн ноцтой хэрэг үйлдэжтанхайраад зугтсан этгээдийг сумын цагдаагийн алба түргэн шуурхай илрүүлжээ.
Цагдаагийн газраас гэмт хэргйн хохирогч болохоос урьдчилан сэргийлж орой үдэш ганцаараа явахгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна