Хүүхдийн мөнгийг олгохдоо Өрхийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх бөгөөд УИХ-аас гаргасан тогтоолд Өрхийн мэдээллийн санд бүртгүүлсэн тохиолдолд олгоно гэж заасан тухай өмнө нь мэдээлж байсан.
Тиймээс заавал тус мэдээллийн санд бүртгүүлсэн байх ба ирэх гуравдугаар сарын 1-нээс өмнө өрхийн судалгаанд хамрагдах өргөдлөө өгсөнөөр хүүхдийн мөнгийг нөхөж олгоно гэж Халамж үйлчилгээний Ерөнхий газраас мэдээллээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард 900 мянга гаруй хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон байна.
Учир нь 2013 онд орон даяар явуулсан өрхийн мэдээллийн сангийн судалгаанд хамрагдсан айлуудад хүүхдийн мөнгө автоматаар шилжсэн байна.
Хэрвээ таны хүүхдийн мөнгө энэ сарын 5-6-нд таны данс руу чинь шилжээгүй бол та харьяа хороо дүүрэгтээ хандаж, судалгаанд хамрагдах хэрэгтэй аж.
Энэ өргөдлөө энэ сарын 29-нөөс өмнө гаргавал нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө нөхөж олгогдох гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна