Нийслэлийн авто замын ажлын шинэчлэлийг ирэх сарын 15-нд эхлүүлж долдугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөсөн байна. Нийслэлийн Авто замын газраас АСЕМ-ийн уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд 6 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөө танилцуулсан. Үүнд:
-Гандийн гудамжны 1.6 км авто зам шинэчлэлт
-Баянмонгол хорооллын 1.1 км авто зам шинэчлэлт
-Их монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт
-Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх 0.75 км авто замын өргөтгөл шинэчлэлт
-Энхтайваны гүүрний зүүн талын туслах авто замаас Сөүл ресторан хүүхдийн паркын -дундуур Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж хүртэлх 0.98 км авто замын зураг төсөл, барилгын ажил
-Яармагийн гүүрнээс “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх авто замын -гэрэлтүүлэгчийг солих болон Богд уулын арын 17.5 км авто замын 1130 гэрэлтүүлгийг шинээр тавих ажлыг хийхээр төлөвлөөд байгаа аж.
Дээрх ажлыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2016 онд санхүүжүүлэх төсөл арга хэмжээ болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна