• Эхлэл
  • Бэлгэвч хэрэглэхийг уриалжээ

Бэлгэвч хэрэглэхийг уриалжээ

2016/02/24

Зика вирус өнгөрсөн оноос маш хурдтайгаар тархаж одоогийн байдлаар 28 улсад өвчлөл бүртгэгдээд байгаа.

Дээрх аюулт вирус манай хоёр хөршид илэрсэн талаар өмнө нь мэдээлсэн.

Мөн БНХАУ, ОХУ-ын зүгээс цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж вирус тархах боломжгүй гэж үзэж байна.

Гэхдээ анхаарал боломж илүүдэхгүйг мэргэжлийн байгууллагууд сануулсаар байга ба Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яамнаас зөвлөмж гарган Зоонозын болон Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, бусад холбогдох байгууллагад хүргүүлсэн тухай өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ удаа өвчнийг хянаж, урьдчилан сэргийлэх төвөөс уриалга гаргасан байна.

Зика вирусын тархалт өндөртэй байгаа төв өмнөд Америк, Карибын тэнгисийн орнуудад аялах үедээ бэлгийн харилцаанд орохгүй байх, хэрэв орсон тохиолдолд бэлгэвч хэрэглэхийг уриалжээ. 
 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна