Хар тамхи хадгалж, хэрэглэж байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.
Бүлэг этгээдүүдийг энэ оны нэгдүгээр сарын 28-нд ХУД-т машин дотроо мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсныг илэрүүлсэн байна.
Дээрх хэрэгт холбогдох Э, Э, О, М, А нар нь 1979-1994 оны залуучууд байсан ба автомашинаас автомашинаас 1.1 грамм ICE буюу мөс гэх бодис илэрснийг эд мөрийн баримтаар хураан авч хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Хэрэгтнүүдийн дунд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан болон урд өмнө ял шийтгэл эдэлж байсан, одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа этгээдүүд байжээ.
Үүнээс гадна ХУД дэхь Peace bridge зочид буудлын авто машины зогсоол дээрээс Б, Г нарыг баривчилж шалгахад 19,2 грамм ICE буюу мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодис илэрснийг эд мөрийн баримтаар хураан авч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Мөн сэжигтэн Г-ийн биеэс гялгар уутанд 11 хуваан ууталж савласан 18.7 грамм мөс, Б-ийн авто машинаас 0.5 грамм мөс илэрч эд мөрийн баримтаар хураагдсан ба тэд метамфетамины төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна.
Энэ мэтчилэн мансууруулах төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж буй явдал гаарсаар байгаа ба саяхан өсвөр насны хүүхдүүд хэрэглээний газ үнэрлэж мансууран амиа алдсан хэрэг гарсан. Дээрх хэрэгтэй холбогдуулан эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна