• Эхлэл
  • Японы Такахама цөмийн станцаас цацраг алдагджээ

Японы Такахама цөмийн станцаас цацраг алдагджээ

2016/02/22

Японы "Кансай Электрик Пауэр" компани Хонсю арлын хойд хэсэгт орших Фукуй мужид байрладаг Такахам цөмийн эрчим хүчний "Такахама" станцийн 4-р хэсгээс 34 орчим литр цацрагт ус алдагдсан талаар мэдэгдсэнийг "Эн Эйч Кей" дамжуулжээ. Компаниас гаргасан мэдэгдэлд алдагдсан цацрагт ус хүрээлэн буй орчинд аюул учруулахгүй гэсэн байна.

Компанийн мэргэжилтнүүд ус алдагдсан талбай болон шалтгааныг олж тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

2011 оны гуравдугаар сард Японы баруун хойд хэсэгт цунамигаас үүдсэн газар хөдлөлт болж цөмийн эрчим хүчний Фукушима -1 станцад осол гарсан нь 1986 оны Оросын Чернобылийн станцын гамшигтай дүйцэхүйц хэмжээнд хүрсэн билээ. 2011 оны осол болох хүртэл Япон 54 цөмийн реакторыг ажиллуулж байсан бөгөөд Фукушимагийн ослоос болж дөрвөн реакторд ноцтой гэмтэл учирсан юм. Үлдсэн 50 реакторт нарийвчилсан үзлэг үнэлгээ хийжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна