• Эхлэл
  • Бүртгэлгүйн улмаас 40 мянга хүүхэд мөнгөө авч чадаагүй

Бүртгэлгүйн улмаас 40 мянга хүүхэд мөнгөө авч чадаагүй

2016/02/19

Хүүхдийн мөнгийг ямар нэгэн шалгуур, ялгаваргүйгээр олгох шийдвэрийг УИХ-аас гаргаж, хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгохоор болсон.

Өнгөрсөн нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 05-нд олгосон. Харин энэ сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 20-25-нд олгох талаар албаныхан мэдээллээ.

Харин хүүхдийн мөнгийг олгохдоо Өрхийн мэдээллийн санд бүртгүүлсэн тохиолдолдолгох юм байна. УИХ-аас гаргасан тогтоолд Өрхийн мэдээллийн санд бүртгүүлсэн тохиолдолд олгоно гэж заасан. Тиймээс заавал тус мэдээллийн санд бүртгүүлсэн байх ёстой.

Бүртгэлд хамрагдаагүй иргэд оршин суугаа хорооны нийгмийн ажилтанд хандаж өргөдөл гаргах шаардлагатай аж. Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд өрхийн мэдээллийн санд бүртгүүлэгүйн улмаас 1.030 сая хүүхдээс 40 мянган хүүхэд хүүхдийн мөнгөө  аваагүй байна. Ийм учраас хүүхдийн мөнгөө авахын тулд бүртгэлүүлэх хэрэгтэй аж.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна