• Эхлэл
  • Газ үнэрлэж мансуурсан хүү амиа алджээ

Газ үнэрлэж мансуурсан хүү амиа алджээ

2016/02/17

Газ үнэртэн мансуурсан 17 настай хүү амиа алджээ. Энэ хэрэг хоёрдугаар сарын 15-нд гарсан бөгөөд 17 настай гурван залуу хамтдаа Баянзүрх дүүргийн байрны орцонд ахуйн хэрэглээний хий үнэрлэн мансуурч байгаад Б-гийн бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн ч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. 

Уг хэргийг Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Хэргийн газраас эд мөрийн баримтаар “Хүрхрээ” шар айрагны шил хоёр ширхэг, ахуйн хэрэглээний “safe butane” гэсэн бичигтэй газын сав нэг ширхгийг хураан авчээ. Цуг мансуурч байсан гэх гурван залуугийн хоёр нь нийслэлийн Баянзүрх дүүргийн, нэг нь Өвөрхангай аймгийн харьяат аж.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна