• Эхлэл
  • Цагаан сараас өмнө хүүхдийн мөнгийг олгоно

Цагаан сараас өмнө хүүхдийн мөнгийг олгоно

2016/02/03

УИХ-ын 103 дугаар тогтоолд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох Засгийн газрын журамд өөрчлөлт орууллаа.

Хүүхдийн мөнгийг Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 нас хүртлэх бүх хүүхдэд олгоно. Өнөөдрийн байдлаар 970 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө авах эрх үүссэн байгаа бөгөөд цагаан сараас өмнө нэг, хоёрдугаар сарын мөнгийг бүрэн олгоно.

Тухайн өрх, иргэн нь Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд шинээр хамрагдсан бол судалгаанд хамрагдах хүсэлт гаргасан сараас нь тооцон хүүхдийн мөнгийг олгоно гэж журамд заажээ.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Teed 2sar yasan be tam.nee
    2016 оны 02 сарын 06
  • ххххх
    АН-ыханы сонгуулийн шоу.
    2016 оны 02 сарын 03