• Эхлэл
  • Оюутнуудын нийтийн тээврээр зорчих картыг хаана

Оюутнуудын нийтийн тээврээр зорчих картыг хаана

2016/01/28

Иргэд нийтийн тээврээр “U money” цахим карт ашиглан зорчиж байгаа билээ. Гэтэл насанд хүрэгчид сурагчийн, хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэвэрийнхэнийн картаар зорчих зөрчил гарах болсон.

Энэ үйлдлийг хянахаар нийтийн тээвэрт хянагч байнга явж байгаа ба зөрчил гаргасан иргэний картыг хураах зэрэг байдлаар арга хэмжээ авч байгаа. Үүнээс гадна оюутнуудын улирлын өвлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан нийтийн тээврээр зорчих картыг нь хэсэгчлэн хааж эхэлсэн байна.

Хэсэгчлэн гэдэг нь харилцан адилгүйгээр өвлийн амралтаа товлосон их дээд сургуулиудтай холбоотой юм. Тодруулбал:  нэгдүгээр сараас өвлийн амралт нь эхэлсэн сургуулийн оюутнуудын картыг нэгдүгээр сарын 11-31-ний хооронд хааж байгаа юм. Харин ирэх сард амрах оюутнуудын нийтийн тээврийн картыг хоёрдугаар сарын 1-21-ны хооронд хаахаар болжээ.

Энэ мэтчилэн амралтын хуваарийн дагуу нийтийн тээврээр зорчих картыг хааж байгаа аж.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна