Төвийн бүсийн аймгуудад хэрэглээний үнийн индекс өссөн байгаа бол захын аймгуудаар буурсан байна.
Захын аймгуудаар түлшний үнэ литр тутамдаа дунджаар 150 төгрөгөөр хямдарсан нь инфляци буурахад нөлөөлсөн байна.
Энэ оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцийг 2016 оны эцэст 7 хувьд, 2017-2018 онд 5-7 хувьд тогтворжуулсны үндсэн дээр эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангахаар үндсэн зорилтод тусгасан.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Монголбанкнаас танилцуулсан инфляцийн төлөв байдлын тайланд жилийн инфляци 2016 оны сүүл хүртэл буурч, 2017 оноос эргээд өсөх төсөөлөлтэй байгаа тухай дурдсан.
Инфляци өсөх гол шалтгаан бол энэ өвөл зуд болно гэсэн хүлээлтээс үүдэлтэйгээр нийлүүлэлт нэмэгдсэнээс махны үнэ огцом буурч, ирэх улирлуудад бага хэмжээгээр өсөх хүлээлттэй байгаагаас хүнсний барааны үнийн төсөөллийг өмнөхөөс бууруулсан байна. Махны үнийн буурснаас жилийн инфляцид үзүүлэх нөлөө 2016 оны эхний хагас жил хүртэл үргэлжлэхээр байгааг онцолж байгаа. Мөн эдийн засгийн өсөлт 2016 онд өмнөх төсөөлөлтэй харьцуулахад буурсан учраас эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамтыг бууруулж, энэ нь хүнсний бус инфляцийн төсөөллийг бууруулах нөхцөл болсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна