UN REDD үндэсний хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо.
Энэхүү хөтөлбөр нь сайн дурын үндсэн дээр ойн хомсдол, доройтлын төвшнийг сааруулж, ойн нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлсний урамшууллыг хөгжиж буй орнуудад олгох зорилготой аж.
Хөтөлбөрийг Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам НҮБ-ын гурван төрөлжсөн байгууллагын дэмжлэгтэйгээр 2018 оны наймдугаар сар дуустал гурван сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх юм байна.
Дээрх хөтөлбөрийн талаар ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Энхтайван тайлбар өглөө. Тэрээр
"Монгол орны нийт ойн сангийн талбай 18.5 сая га, үүнээс битүү ойгоор бүрхэгдсэн талбай 11.8 сая га байна. Олон зорилтот ойн тооллогыг 2014-2015 онд хийж дуусгасан. Биологийн олон янз байдал, биомасс, нүүрс төрөгчийн хийн хуримтлал зэргийг хэмждэг байнгын цэгүүд байдаг бөгөөд дээрх цэгүүдэд тооллого явуулахыг олон зорилтот тооллого гэж нэрлэдэг. Дээрх тооллогоор нүүрс төрөгчийн хийг хэрхэн шингээж байгаа, хэдий хэмжээний биомасс үйлдвэрлэж байгаа, биологийн олон янз байдал нь ямар түвшинд байгаа зэрэг судалгааг хийсэн.
Одоо хийгдэх ажил Монгол орны ой нүүрстөрөгчийг хэр зэрэг шингээдгийг тодорхойлно. Ийн тодорхойлсны үндсэн дээр нүүрстөрөгчийн худалдаанд хамрагдах юм. Өөр өөр хэлбэл үйлдвэр хөгжсөн орнуудаас ялгаруулж байгаа нүүрстөрөгчийн хий, дэлхий нийтэд ялгаруулж байгаа нүүрстөрөгчийн хийгээс шингээгчийг үйлдвэрлэсэний урамшуулал гэж олгоно" хэмээлээ.
Сэтгэгдэл байхгүй байна