• Эхлэл
  • Сар шинийн ёс заншил

Сар шинийн ёс заншил

2016/01/26

Эрт цагт монголчууд намрын улиралд “Цагаан идээний баяр” гэж тэмдэглэдэг байжээ.

 онд Чингис хаан Их Монгол улсын тулгар төр байгуулж цагаан идээний баярыг хаврын тэргүүн бар сард тэмдэглэж байх зарлиг буулгасан байна. Цагийн аясыг даган энэ баярын цар хүрээ, утга агуулга нь улам баяжин өнөөг хүрчээ. Гол утга агуулга нь ах дүү төрөл саднаа мэдэлцэх , тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. 1952-1990-ээд он хүртэл Цагаан сарыг “Малчдын баяр “гэж нэртэйгээр малчид тэмдэглэдэг байсан. Харин 1990-д оноос эхлэн бүх нийтээр өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон билээ.

Цагаан сарын битүүний өглөөнөөс шинийн нэгний өглөөний нар мандах хүртэл сүм хийдэд ном хурж, Ванданлхам буюу Лхам бурханыг тахидаг. Учир нь Лхам бурхан битүүний шөнө гурван мянган орчлонг нэг удаа тойрон, айл бүрт зочилдог хэмээн үзэх учир монгол айл бүхэн гэрийнхээ хойморт бурхан залж, идээ будаа өргөдөг. Лхам бурханд залбирахдаа "Өнгөрсөн жил сайхан жил болж өнгөрлөө. Бидний ажил амжилттай сайхан байлаа. Ирж буй жил мөн сайхан жил болох болтугай. Энэ бүхнээ Лхам бурхан танд даатгаж байна. Та сайн, сайхан явахад минь туслаж, дэмжээрэй" хэмээгээд өргөл өргөж мөргөөд, үүнийхээ дараа хоорондоо золгож сар шинийн баяраа эхлүүлдэг заншилтай ажээ. Мөн битүүний орой тотгон дээрээ мөс, цагаан тос тавьж, баруун хатавчиндаа алтан харгана хавчуулдаг нь Лхам бурханы хөлөглөн ирэх лууст унд, зоог бэлтгэж буй хэрэг аж.

Битүүний өдөр нь сар гардаггүй битүү харанхуй шөнө гэсэн утгатай юм байна.  

Битүүнд гадуур буюу айлд хонох, малаа хээр хонуулах, архи уух, өвчин хэлэх, хэрүүл хийх, хувцасаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, гэдэс өлсгөлөн байхыг цээрлэнэ.

Сар шинийн өдөр цагаан идээ /бүх төрлийн цагаан идээ болон хэвийн боов/, Бор идээ /махан идээ болон сархад/-г тавгийн идээ, шүүсэндээ хэрэглэдэг. Харин тавгийн идээ өрөхдөө  боовыг 3-аар өрдөг нь тулгын гурван чулуу, таваар өрдөг нь таван бие махбодийг бэлгэддэг гэх мэт хэдэн үе засахаас шалтгаалан бэлгэдлийн шинж агуулсан байдаг аж.

Ингэж тавгийн идээг засахад хэдэн үеэр өрөх нь тухайн өрх айлын өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа болон хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн гэх мэтээс хамаардаг байна.

Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагай чөмөг дагуулан тавьдаг байна. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаант борви, далны мах, хавирганы бураа талыг ууцны харцага өөд харуулан засч тавина. Монголчууд юугаараа баян түүгээрээ дайл гэдэг. Энэ ч утгаараа айл болгон ууц тавьдагүй, зарим нь үхрийн өвчүү болон бусад махнаас орлуулан тавьдаг байна.

 

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна