• Эхлэл
  • Дээрэмчин эмэгтэйг баривчилжээ

Дээрэмчин эмэгтэйг баривчилжээ

2016/01/25

Сар шинийн баяр дөхөж хөдөө орон нутгаас орж ирэх иргэдийн тоо өссөн. Үүнтэй зэрэгцээд урт гартнууд ч ажилдаа орж эхэлсэн байна.

Томоохон худалдааны төв, нийтийн тээврийн автобус гэх мэт олон нийтийн газраар хулгай дээрмийн хэрэг гарсаар байгаа. Тэгвэл үүнтэй зэрэгцээд дээрмийн ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал:

Чингэлтэй дүүргийн 12-р хороонд “Зам гүүрийн авто баазаас хойш, 602 дугаар худгийн хажууд манай хүүхдийг боож унагаад, цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдсэн байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад иржээ.

Тус мэдээллийн дагуу шалгахад, гэмт этгээд дээрх хороонд оршин суух, 25 настай эмэгтэй Ж-гийн хоолойг боож ном, оюутны автобусны карт, арьсан хэтэвч, иргэний үнэмлэх, гоо сайхны хэрэгсэлтэй гар цүнхийг дээрэмдсэн хэрэг гарчээ.

Үүнээс гадна Булгийн ... тоотод суух 23 настай эмэгтэй Ө-ийн хоолойг боож, иргэний үнэмлэх, 10.000 төгрөгтэй гар цүнхийн хамт дээрэмдсэн, Булгийн .... тоотод суух 58 настай эмэгтэй Д-ийн хоолойг боож ном, өндөр настны автобусны карт, оюу чулуун эрх, бор өнгийн эрх 2 ширхэг, “LG” гар утас, “Nokia-3110” гар утастай гар цүнхийг дээрэмдсэн хэрэг гарсан байна.

Дээрх хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийнхан илрүүлжээ. Хэрэгтэн 18 настай эмэгтэй М нь гурван удаагийн үйлдлээр иргэдийг дээрэмдсэнийг тогтоож баривчилсан ба одоогийн байдлаар хэргийг дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Энэ мэтчилэн гэмт хэргийн гаралт ихэсч байгаа тул иргэдийг сэрэмжтэй байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна