2016 онд хэрэглэгчиддээ хүрэх хамгийн үнэтэй, хурд хүчний гайхамшиг, дуу алдам тансаг байдлыг илтгэсэн ТОП 10 машиныг танилцуулж байна.
ТОП 10 дотроос хамгийн хямд болох Porsche Cayman GT4, зарагдах үнэ 85,600 ам.доллар, 385 морины хүчин чадалтай, нэг минутанд дугуйны эргэх хурд 7,400.
100 гаруй мянган долларын үнэтэй BMW M5, 600 морины хүчтэй, 2016 оны сүүлээр худалдан авагчиддаа борлуулж эхэлнэ.
2016 оны 9-р сард албан ёсоор борлуулагдаж эхлэх Mercedes-Benz C63 AMG S, дөрвөн дугуйгаар мааждаг, V-8 мотортой, 503 морины хүчтэй.
410 морины хүчтэй, V-6 давхар турботой 3,0 мотортой Maserati Alfieri-ийн үнэ нэмэлт тоноглолоос шалтгаалан 70,000-150,000 доллар.
150,000 доллараас эхлэх үнэтэй V-8 мотортой, 707 морины хүчтэй Chevrolet Corvette Zora ZR1 2016 оны 12-р сараас зарагдаж эхэлнэ.
Одоогоор үнийг нь эцэслэн тогтоогоогүй байгаа McLaren P14, 3,8 мотортой.
Bentley Bentaga, үнэ нь 200 мянган доллараас эхэлнэ, гибрид, 2016 оны эхний хагаст худалдан авагчдад очно.
3,9 V-8 мотортой, 661 морины хүчин чадалтай, Ferrari 488 GTB 3-р сар гэхэд зарагдаж эхэлнэ.
400,000 доллар орчмоор зарагдана гэж тооцогдож буй Ford GT, 650 морины хүчтэй, V-6 мотор, давхар дамжуулагчтай, 2016 оны 6-р сард албан ёсоор танилцуулагдана.
Хамгийн үнэтэй Bugatti Chiron, 2,5 сая доллараар та W-16 мотортой, 1500 морины хүчтэй, дөрвөн турбо хөдөлгүүртэй, 7 шатлалтай хурдтай.
Сэтгэгдэл байхгүй байна