Тун удахгүй Азийн олон оронд тэмдэглэдэг Цагаан сар болно.
Хятадууд энэ баярыг гэр бүлээрээ тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд эцэг эх, хамаатан саднаа зорьдог. Хятадын Тээврийн яамнаас Бичин жилээ тэмдэглэхийн тулд хятадууд 2,9 тэрбум аялал хийнэ гэж тооцсон байна.
Хятад улсын хэмжээнд нисэх онгоц, галт тэрэгний буудлууд маш их ачаалалтай байгаагийн дээр тээврийн хэрэгслийн энэ ачаалал баярын өмнөх хоёр долоо хоног болон дараах хоёр долоо хоног, нийлээд 40 орчим хоног үргэлжилдэг ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна