• Эхлэл
  • Монгол охидыг хууран биеийг нь үнэлүүлдэг байжээ

Монгол охидыг хууран биеийг нь үнэлүүлдэг байжээ

2016/01/19

Монгол охидыг БНХАУ-ын Эрээн хотод өндөр цалинтай ажилд оруулах нэрээр хууран мэхлэж, хил давуулаад биеийг нь үнэлүүлэх хэрэг олон удаа гарч байсан.

Хууль хяналтын байгууллагууд бүртгэгдээгүй, илрээгүй олон ч хэрэг байгаа гэдэг.

Тэгвэл ийм төрлийн хэрэгт холбогдуулан Монгол Улсын иргэн С. О-г саатуулан хэргийг шалгаж байна.

Тэрээр  Монгол Улсын иргэн М, Э, З, О нарыг БНХАУ-д худалдаалж, бэлгийн мөлжлөгт оруулсан байсныг гэж цагдаагийн байгууллага үзсэн байна. Одоогоор иргэн С.Оюунхандад эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа аж.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна