Эрүүл мэнд, спортын яамны харъяа Биеийн, тамир спортын хөгжлийн төв нь Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн төв зөвлөлтэй хамтран ажиллахаар “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь хүн амын бие бялдрын түвшинг тодорхойлох, эрүүл амьдрах, ажиллах чадварыг нэмэгдүүлснээр эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт ард иргэдийн идэвхтэй оролцоог хангах, БХТН-ийн Техникийн болон морин спортын төрлүүдийг хөгжүүлэх, хичээллэгч, тамирчдын ур чадвар, амжилтыг ахиулах зорилготой.
Ялангуяа олимпийн наадмын төрөл болох буудлага спортын төрлийн тамирчдын бэлтгэлийг хангахад БТСХТ-ийн Биеийн тамир, спортын эрдэм шинжилгээ, сургалтын хэлтэстэй хамтран ажиллаж, олимпийн наадамд эрх авсан баг тамирчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэхэд хамтран ажиллахад ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: Эрүүл мэнд, спортын яам


Сэтгэгдэл байхгүй байна