• Эхлэл
  • Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр 2030 он хүртэл хэрэгжинэ

Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр 2030 он хүртэл хэрэгжинэ

2016/01/11

 “Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр”, “Металл хийц, тоног төхөөрөмж, машин үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх хөтөлбөр”-үүдийг танилцуулах уулзалтыг Аж үйлдвэрийн яаманд зохион байгууллаа.

“Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн 4.2.3.6-д “Хар төмөрлөгийн үйлдвэрийг дагалдах үйлдвэрийн хамт цогцоор нь байгуулах” гэж тус тус заасан нь “Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулах гэж заасан билээ.

   Харин тус баримт бичгийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегит “Металл хийц, тоног төхөөрөмж, машин үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх хөтөлбөр” боловсруулах тухай тусгасан байдаг.

“Металл хийц, тоног төхөөрөмж, машин үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх хөтөлбөр” хоёр үе шаттайгаар 2016-2025 он хүртэл үргэлжлэхээр тусгажээ. Ингэхдээ нэгдүгээр үе шат 2016-2020 он хүртэл үргэлжлэх бол хоёрдугаар үе шат 2020-2025 оныг хүртэл хэрэгжих бөгөөд 2016-2030 оны хооронд “Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр” хэрэгжих аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна