• Эхлэл
  • Монгол Улс 737 мянга гаруй жуулчин хүлээн аваад байна

Монгол Улс 737 мянга гаруй жуулчин хүлээн аваад байна

2026/09/03

Монгол Улсад 2026 оны есдүгээр сарын 1-ний байдлаар нийт 737,338 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 258,886 жуулчнаар буюу 54.1 хувиар өссөн үзүүлэлт юм.

 Сүүлийн дөрвөн жилийн мөн үеийн үзүүлэлтийг харьцуулбал:

2023 онд 364,594,

2024 онд 435,037,

2025 онд 478,452 жуулчин ирж байсан бол 2026 онд 737,338-д хүрчээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад жуулчдын тоо хоёр дахин нэмэгдсэнийг Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо мэдээлэв.

 Япон Улсаас Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо сүүлийн дөрвөн жил дараалан өсжээ. Тухайлбал:

2023 оны 9 дүгээр сарын 1-ний байдлаар 14,396,

2024 оны 9 дүгээр сарын 1-ний 19,246,

2025 оны 9 дүгээр сарын 1-ний 24,579 жуулчин ирсэн бол 2026 оны мөн үед 31,980 болж нэмэгдсэн байна.

 Энэ оны үзүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 7,401 жуулчнаар буюу 30.1 хувиар, 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 122.1 хувиар өссөн үзүүлэлт юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна