• Эхлэл
  • Үер усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа

Үер усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа

2026/07/04

Ойрын өдрүүдэд нутгийн баруун хагаст халуун үргэлжилж, нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагын мэргэжилтнүүд анхаарууллаа.

Маргааш 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн зарим газраар борооны өмнө салхи түр ширүүсэх төлөвтэй аж.

Агаарын температурын хувьд шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 7-12, Алтайн өвөр говь орчмоор 23-28, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна. Харин өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 20-25, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор 35-40, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

Нийслэл Улаанбаатар хотод бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 13-15, өдөртөө 21-23 хэм дулаан байх ажээ.

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • Joe Lewis
    HOW TO GET BACK STOLEN CRYPTO LOST RECOVERY MASTERS The best crypto recovery company, Lost Recovery Masters is a leading recovery expert dedicated to assisting victims of investment fraud, forex scams, crypto scams recover back their lost money. Lost Recovery Masters combines blockchain technology and specialized investigative procedures that guarantees your lost cryptocurrency will be recovered. If you have lost crypto to a fraudulent investment company, Lost Recovery Master has the necessary tools and expertise to recover it. Learn more: https://recoverymasters.wixsite.com/lostrecoverymasters Whatsapp: +44(753)-710-5921
    2026 оны 07 сарын 07