
Жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдрийн Монгол Улсын Төрийн далбааны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг Энэ жилийн Төрийн Далбааны өдрөөр буюу 7 дугаар сарын 10-нд болох цэргийн жагсаалыг зэвсэг, техниктэй зохион байгуулна. Энэ үеэр 90 гаруй техник багтаасан жагсаал болно.
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн томоохон тэгш ой 2026 онд тохиож байгаа учир “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг тусгаар улсынхаа эрх чөлөөт байдал, Монгол цэргийн баатарлаг түүх, цог хийморийг бэлгэдэх, Төрийн далбаагаа эрхэмлэн дээдлэх, иргэд, залуучуудын эх оронч үзэл, Үндэсний бахархлыг нэмэгдүүлэх зорилгоор цэргийн техникийн болон 8,500 орчим цэргийн жагсаал зохион байгуулахаар бэлтгэж байна.


Сэтгэгдэл байхгүй байна