• Эхлэл
  • “Улаанбаатар барилга-2026” үзэсгэлэн 20 дахь жилдээ болно

“Улаанбаатар барилга-2026” үзэсгэлэн 20 дахь жилдээ болно

2026/03/25

Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Мишээл экспо”-д 20 дахь жилдээ “Улаанбаатар барилга-2026” үзэсгэлэн болох гэж байна.

Маргааш эхлэх үзэсгэлэнд Монголын болон Олон улсын барилгын материал үйлдвэрлэгч компаниуд, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид, шинэ орон сууц, амины орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах аж.

Үзэсгэлэнгийн хүрээнд энэ сарын 26-29-нд барилгын материал, шинэ техник, технологийг олон нийтэд дэлгэнэ. Харин ирэх сарын 2-5-нд шинээр ашиглалтад орж буй орон сууц, амины орон сууцны төслүүдийг цувралаар мэдээлэх ажээ. Мөн мэргэжлийн сургалт зохион байгуулж, хэрэглэгчдэд зөвлөгөө өгөхөөр төлөвлөсөн байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна