• Эхлэл
  • Холимог тулаанч Б.Энх-Оргилд Гавьяат тамирчин цол хүртээв

Холимог тулаанч Б.Энх-Оргилд Гавьяат тамирчин цол хүртээв

2025/12/29

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн энэ өдөр салбартаа үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг төрийн дээд, одон медалиар шагналаа.


Түүхэн энэ өдөр "Шандас ММА" дэвжээний тамирчин, холимог тулаанч Б.Энх-Оргилд Монгол Улсын Гавьяат тамирчин цол, Монгол Улсаа төлөөлөн “Silk way star" Азийн олон улсын тэмцээнд оролцон тэргүүн шагналыг хүртсэн дуучин Ж.Мишээлийг Алтангадас одонгоор шагнав.

Холимог тулаанч Б.Энх-Оргилын хувьд дэлхийн холимог тулааны шилдэг холбоодын нэг "ONE Championship"-ийн "One Fight Night-38" тэмцээнд ялалт байгуулж, аваргын бүсийг эх орондоо авчирсан юм. Мөн тэрээр "Physical Asia" шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож, Монгол хүний хүч чадал, тэсвэр хатуужлыг олон улсад сурталчлан таниулсан билээ. Б.Энх-Оргил нь холимог тулааны спортын төрлөөс төрөн гарч буй хоёр дахь Гавьяат тамирчин болж байна. Түүний багш Ж.Нарантунгалаг  холимог тулааны анхны гавьяат тамирчин болж байжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна