Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2025.07.02/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сагсан бөмбөгийн спортын Гавьяат тамирчдад Нийслэлийн орон сууцны корпорациас тус бүр нь 150 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 15 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй, ипотекийн зээлийн эх үүсвэртэй орон сууцны эрхийн бичгийг гардуулан өгсөн. Тэрнээс биш орон сууц бэлэглээгүй. Ер нь төрийн албан хаагчид болон урлаг, спортод гарамгай гавьяа байгуулсан хүмүүст ипотекийн эрхийн бичгийг өгдөг байсан. Энэ жишгийн дагуу л эрхийн бичиг гардуулсан" гэв.
Монгол Улсад анх удаа зохион байгуулсан 3×3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Үндэсний шигшээ багийн тамирчид мөнгөн медалийг эх орондоо авчирсан. Хотын дарга өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан, Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Нямжавын Нандинхүсэл нарт орон сууцны батламж гардуулан өгсөн талаар албаныхан мэдээлсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна