• Эхлэл
  • "Улаанбаатар төмөр зам” ХНН-т хийсэн аудитын тайланг гардууллаа

"Улаанбаатар төмөр зам” ХНН-т хийсэн аудитын тайланг гардууллаа

2025/06/27

Үндэсний аудитын газар, ОХУ-ын Тооцооны танхимтай хамтран Монгол-Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн үйл ажиллагааны үр дүн, нийгэм эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, үр ашиг” сэдэвт аудитыг хийж гүйцэтгэсэн.

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн тус аудитын тайланг өнөөдөр /2025.06.27/ хамтарсан нийгэмлэгийн удирдлагуудад гардуулан өглөө. Аудитаар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Зөвлөлт Холбоот Улс болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн үүргийн хэрэгжилт болон 2021-2023 оны үйл ажиллагаа түүний үр дүн, менежмент, хөрөнгө оруулалтын үр ашиг, гүйцэтгэл зэргийг үнэлэх зорилготой байсан юм. Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн шалгагдагч байгууллагын удирдлагуудад аудитын үр дүнг танилцуулж, төмөр замын салбарын хөгжлийн бодлогыг сайжруулах, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарах талаар өгсөн аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэхийг онцлов.

Эх сурвалж: Үндэсний аудитын газар


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна