• Эхлэл
  • Их Британи АНУ-аас цөмийн зэвсэг тээх чадалтай сөнөөгч онгоц худалдаж авна

Их Британи АНУ-аас цөмийн зэвсэг тээх чадалтай сөнөөгч онгоц худалдаж авна

2025/06/25

 

 

ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 25 /TASS/. Их Британийн эрх баригчид тактикийн халуун цөмийн “B61-12” бөмбөгийг тээх чадалтай “F-35A” загварын 12 сөнөөгч онгоцыг АНУ-аас худалдан авах шийдвэр гаргасан тухай Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер мэдэгджээ. 

“Эрс өөрчлөлтийн өнөөгийн эрин үед бид дэлхий ертөнцийг ямар байх ёстойгоор нь хүлээн авч чадахгүй болсон. Тиймээс миний засгийн газар үндэснийхээ аюулгүй байдалд хөрөнгө оруулж байна” гэж Их Британийн Ерөнхий сайд мэдэгдсэн байна. 

Их Британи улсын хувьд ийм зэвсгийг онцгой нөхцөл байдлын үед явуулах НАТО-гийн ажиллагаанд ашиглахаар төлөвлөж байна гэж “The Times” сонинд бичжээ. Их Британийн эрх баригчдын санал болгосны дагуу Америкийн цөмийн зэвсгийг 2008 оноос хойш анх удаа Их Британид байрлуулах ажээ.

Хүйтэн дайны эхэн үед Их Британи цөмийн зэвсэг тээх чадалтай V бөмбөгдөгч онгоцуудтай байсан боловч одоо цөмийн тогтоон барих хүчний үүргийг баллистик пуужингуудаар зэвсэглэсэн шумбагч онгоцнууд  гүйцэтгэж байна. Одоогоор Их Британийн цөмийн зэвсгийг Америкийн "Trident II" (D5) баллистик пуужингаар зэвсэглэсэн “Vanguard” ангиллын дөрвөн шумбагч онгоцонд байрлуулаад байгаа юм.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна