• Эхлэл
  • Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томилов

Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томилов

2025/06/19

Улаанбаатар хотын экс захирагч Д.Сумъяабазарын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Энэхүү шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн /2025.06.16/ ээлжит хуралдаанаас гаргасан байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Солонгоо Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллах болсонтой холбогдуулан дээрх томилгоог хийжээ.

Д.Мөнх-Эрдэнэ нь өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газарт шинжээч, референт, газрын даргаар тус, тус ажиллаж байсан юм.

БОЛОВСРОЛ:

  • 1998-2005 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль;
  • 2001-2002 онд ХБНГУ-ын Берлин хотод “Buchholtz” герман хэлний институт, Потсдамын Их cургуульд тус тус герман хэл;
  • 2011-2011 онд АНУ-ын Жеоржио их сургуулийн Олон улсын худалдаа, аюулгүй байдлын төвд “Олон улсын экспортын хяналтын бодлого, дэглэм” сэдвээр, БНФУ-ын Цөмийн технологийн институтид “Цөмийн эрчим хүчийг нэвтрүүлэх нь” сэдвээр тус тус мэргэжлийн сургалтад хамрагдсан.

АЖЛЫН ТУРШЛАГА:

  • 2004-2007 онд Голомт банкинд хуульч;
  • 2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн;
  • 2008-2013 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газарт шинжээч, референт, газрын дарга;
  • 2013-2014 онд СИТИ их сургуулийн УЗ-ийн дарга;
  • 2014-2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хууль, эрх зүйн газрын дарга;
  • 2016-2019 онд Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх;
  • 2019- онд СИТИ их сургуулийн УЗ-ийн дарга
  • 2024 онд Хууль зүй дотоод хэргийн сайдын зөвлөх

ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна