"Төрийн хутгуур ховч муужгай" гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдээд буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сайд Г.Занданшатарын засагт улиран үлдлээ.
Б.Батцэцэг сайдыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын дунд хор гүйлгэж хагаралдуулсан, ажиллаж байсан Засгийн газрынхаа эсрэг кноп дарж, огцруулахад гол хутгуурыг хийсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ болоод хэвлэлээр нэгэнт тархсан. Хамтран зүтгэж явсан засгийн тэргүүнийхээ араас түгжилдсэн гэх сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий хувийн компаниуд нь төрөөс их хэмжээгээр тендер авсан тухай мэдээлэл ч цацагддаг. Бүх зүйл шилэн мэдээлэл нээлттэй болсон өнөө цаг үед энэ ч нэг их гайхмаар зүйл юм.
"Ховч муужгай" хэмээх олонд тархаад буюу хоч, шоглолыг түр орхиод, одоо албан мэдээлэд анхаарал хандуулья.
Б.Батцэцэг сайд нь “Мөнхийн үсэг”, “Монголын үнэт цаас хэвлэл”, “Аз хур” гэх гурван компанитай. Эдгээр компанидаа хэдий орчим хувь эзэмшдгийг хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ ч тусгасан байдаг. Гэтэл эдгээр гурван компани нь 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт 3 тэрбум 259 сая төгрөг улсаас авсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна.
Мөн 2020-2023 оны хооронд тус гурван компани нь 32 тендерт ялж 2,8 тэрбум төгрөгийн тендерийг авчээ. Тэрбээр 2021 оноос хойш Гадаад харилцааны сайдаар ажиллаж байгаа. Сайдын албан тушаалд сууснаас нь хойш түүний хамаарал бүхий компаниудынх нь төрөөс авсан тендер нь улам их нэмэгдсэн болохыг нь нээлттэй мэдээллээс хэн ч харж болохоор.
Тодруулбал, “Аз хур” компани 2021 оноос хойш 11 тендерт шалгарч төсвөөс 1,2 тэрбум төгрөгийг авчээ. Энэ хугацаанд авсан тендерээс хамгийн өндөр дүнтэй нь “Төрийн банк”-нд бичиг хэргийн материал нийлүүлэх ажлын төлбөр 729 сая төгрөг. “Улаанбаатар” цахилгаан түгээх сүлжээ компанид бичгийн цаас нийлүүлэх ажилд 202 сая төгрөг гэх мэт мэдээллийг шилэн дансны мэдээллээс харж болно.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрыг хагаралдуулан, МАН-ыг хоёр хуваагдах “хор”-ыг хийж ажиллаж байсан засгийн газраа огцруулсан гэх “ховч муужгай” нэр зүүсэн Б.Батцэцэгийг Монголын төрийг хутгаж үймүүлж байна гэх мэдээлэл цацагдсаар байна.
ЭХ СУРВАЛЖ:TOVCH MEDEE.MN
https://www.facebook.com/watch/?v=1397456258233899&rdid=x7jlR83dyfw96XBA
Сэтгэгдэл байхгүй байна