• Эхлэл
  • Төв шуудангийн уулзварыг өнөөдөр хааж замыг шинэчилнэ

Төв шуудангийн уулзварыг өнөөдөр хааж замыг шинэчилнэ

2025/06/14

 

 

Төв шуудангийн уулзварыг өнөөдөр хааж замыг шинэчилнэ

Энх тайвны өргөн чөлөөний автозамыг шинэчлэх ажлын хүрээнд Төв шуудангийн уулзварыг өнөөдөр /2025.06.14/ 23:30 цагт хааж, автозамыг шинэчлэн засахаар болжээ. Дээрх чиглэлийн автозамыг асфальт бетоноор хучиж, тэмдэглэгээ хийх аж. Автозамыг маргааш 15:00 цагт нээхээр төлөвлөжээ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохиыг сануулж байна.

Энэ онд нийслэлийн 10 байршилд шинээр зам засварын ажил хийхээр төлөвлөсөн бол үлдсэн 31 нь он дамжин хэрэгжиж байгаа юм. Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Ажилчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө гэх хотын төвийн гол замуудыг шинэчлэх хүрээнд замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар зам засварын ажлыг хийж буй. Гол замуудад суурь болон хийц эвдэрсэн асуудал их байгаа учраас суурийг хүчитгэх зэрэг ажлыг хийж байгаа юм.

Мөн Энхтайваны өргөн чөлөөний авто замд 2008 оноос хойш их засвар хийгээгүй тул энэ жил бүрэн шинэчлэхээр төлөвлөсөн. Энэ онд хийх зам засвар ажлууд нь Улаанбаатар хотын төв магистрал замууд учир бүрэн хаахгүй. Харин 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, өглөө хөдөлгөөнийг нээх байдлаар зам засварын ажлыг гүйцэтгэж байгаа юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна