• Эхлэл
  • Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

2025/06/09

 

 

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/.  -2025 оны зургаадугаар сарын 9-15-нд болох үйл явдлын тойм-

 Улаанбаатарт:

6 дугаар сарын 9-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.

6 дугаар сарын 11-нд: Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна.

6 дугаар сарын 12-нд: Ази, Номхон далайн бүсийн "Аспак-2025" чуулга уулзалт Улаанбаатар хотод эхэлнэ.

6 дугаар сарын 12, 13-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

6 дугаар сарын 14-нд: Дэлхийн цусны донорын өдөр тохиож байна.

6 дугаар сарын 14-нд: Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос зохион байгуулдаг “MGL-1 Fighting Championship 22” аваргын бүсийн төлөөх “Khangarid Cup” тэмцээн болно.

 -Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн-худалдаа гарч байна.

 Орон нутагт:

-Архангай аймгийн музейд "Байгалийг ойроос" түр үзэсгэлэн 2025 оны 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.

 Хилийн чанадад:

6 дугаар сарын 10-16-нд: Английн Лондон хотод шатрын багийн түргэн болон түргэвчилсэн тоглолтын ДАШТ болно.

6 дугаар сарын 13-20-нд: Унгарын Будапешт жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ эхэлнэ.

 -Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.  

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна