• Эхлэл
  • “Чех фестиваль-2025” боллоо

“Чех фестиваль-2025” боллоо

2025/06/07

 

 

“Чех фестиваль-2025” арга хэмжээ Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ-ны гадна талбайд өнөөдөр боллоо. Энэ арга хэмжээнд ЭСЯ-ныханаас гадна Монгол улсын 20 орчим аж ахуйн нэгж оролцлоо.

Макс группийн ерөнхийлөгч Д. Цэрэнжигмэд “ Чех улсын бараа  бүтээгдэхүүн импортолж монголын ард түмэнд хүргээд 33 жил болсон байна” хэмээн хэлсэн үгэн дээ онцоллоо.

Монгол улс 1950  оны 4-р сарын 25-нд Чехсловаг улстай дипломат харилцаа тогтоожээ. Энэ онд хоёр улсын хооронд деполмат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Харин  1956 онд Улаанбаатар, Праг хотноо  ЭСЯ-даа харилцан нээсэн түүхтэй.

Чех фестиваль энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна