МАН-ын Удирдах зөвлөл нийт 32 гишүүнтэй. Удирдах зөвлөлийн хуралдааныг өнөөдөр зарлан хуралдаж, Бага хурлаа зургадугаар сарын 9-нд хуралдуулахаар тов тогтсон талаар бид мэдээлсэн.
Өмнө нь МАН Удирдах зөвлөлөөр Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэн, дэмжлэг хүлээсэн хүнийхээ нэрийг Бага хурал руу оруулж ирсэн. Энэ жишиг өнөөдөр өөрчлөгдөх болж байгаа нь нэг талдаа шинээр УИХ-д сонгогдсон гишүүдийн шахалт шаардлага, мөн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийн тоглолт зэргийг эсэргүүцэж байх магадлал өндөр буй. Учир нь, УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон гишүүд "Шинэ Засгийн газрыг байгуулахад хуучин танхимаас нэг ч гишүүнийг оруулахгүй байх ёстой" гэх шаардлага тавьсан мэдээлэл гарч байгаа юм. Нөгөө талдаа экс Ерөнхий сайдын талынхан Ерөнхийлөгчийн талыг дэмжигчдийн эсрэг идэвхтэй ажиллаж байгаа тухай мэдээлэл ч бий. Иймээс энэ удаагийн Удирдах зөвлөлийн хуралдаан бүх зүйлийг Бага хуралдаа даатгах уу, аль эсвэл цаг, цагаар өөрчлөгдөж байгаа Ерөнхий сайдад нэр дэвшигчийнхээ асуудал дээр зөвшилцөж, Бага хурал руугаа оруулах уу гэдэг нь өнөөдрийн энэхүү хуралдаанаас тодорхой болно. Мөн МАН-ын Бага хуралд Ерөнхийлөгчийг дэмжих талынхан олуулаа бол Бага хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дэмжигч фанат олонтой. Иймээс Бага хурал руу Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг оруулах нь Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ талынханд халгаатай тусч болзошгүй байгаа юм.
МАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд хэн, хэн багтаж байгаа талаарх мэдээллийг хүргэе.
Үүнд,
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар,
МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар,
нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд,
нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар,
нарийн бичгийн дарга Х.Алтай,
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан,
Шадар сайд С.Амарсайхан,
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа,
Т.Аубакир,
Ж.Батжаргал,
О.Батнайрамдал,
Нийслэлийн намын орон тооны бус дэд дарга П.Баттөр,
УИХ-ын гишүүн Э.Батшугар,
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа,
"Эрчист Монгол" ХХК-ийн Төсөл хөтөлбөр хариуцсан бүтээмжийн менежер Э.Буяннэмэх,
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт,
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар,
Ц.Даваасүрэн,
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар,
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар,
УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат,
УИХ-ын даргын ахлах зөвлөх Ц.Мөнх-Оргил,
Соёл спорт аялал жуулчлалын сайд Ч.Номин,
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар,
Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж,
Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Б.Оюунбилэг,
"Эрдэнэт критикал минералс" ТӨҮГ-ын Бүтээмж хариуцсан менежер М.Оюунчимэг,
"Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн,
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга,
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Н.Уламбаяр,
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал,
Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар нар багтаж байна.
Тодруулж хэлбэл, эдгээр 32 гишүүний олонхийн дэмжлэг хүлээсэн хүн Ерөнхий сайдад нэр дэвших квотыг авч, Бага хурлаар хэлэлцэн батална.
Сэтгэгдэл байхгүй байна