МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 11.00 цагаас товлогдсон талаар бид мэдээлсэн. Яг одоо Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Тус хуралдаанд Удирдах зөвлөлийн 32 гишүүн оролцох ёстой бөгөөд ирц өндөр байгаа аж. Уг хуралдаанаас Бага хурлыг зургадугаар сарын 9-нд буюу ирэх Даваа гаригт хуралдуулах тов тогтоожээ.
Удирдах зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар зөвхөн Бага хурлын товыг тогтооно гэж албан ёсоор мэдээлсэн ч Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудал хөндөгдөж байгаа нь тодорхой. Ямартаа ч тэд даваа гариг гэхэд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг эцэслэн тогтоосон байх юм.
Сэтгэгдэл байхгүй байна